Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлал гэж юу вэ?
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхдээ (AML/CFT) баримтлах гол зүйл бол олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох (ФАТФ) зөвлөмжүүдийг баримтлан эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлнэ. Энэ нь бүх харилцагч, бүх гүйлгээнд ижил хэмжээний хяналт тавих бус, эрсдэл өндөр газарт нөөц, анхаарлаа төвлөрүүлэхийг хэлнэ.
Эрсдэлд суурилсан аргачлал гэж юу вэ?
Байгууллага өөрийн үйл ажиллагаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл хаана, хэр хэмжээнд байгааг олж тодорхойлон, үнэлж, ойлгож, түүнд тохирсон хяналтын арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэхийг хэлнэ.
- Эрсдэл өндөр бол илүү нарийн шалгалт, тогтмол хяналт тавина.
- Эрсдэл бага бол хөнгөвчилсөн, хялбар горим ашиглана.
- Шийдвэр бүрийг үндэслэлтэй, баримтжуулсан байна.
Эрсдэлийг үнэлэх таван хүчин зүйл
Хүчин зүйл | Юуг авч үзэх вэ | Жишээ |
Харилцагч | Хэн бэ, бодит өмчлөгч нь хэн бэ, үйл ажиллагаа нь ямар вэ | Улс төрийн нөлөө бүхий этгээд (PEP), нарийн бүтэцтэй хуулийн этгээд, бэлэн мөнгөний эргэлт ихтэй бизнес |
Бараа, үйлчилгээ | Бүтээгдэхүүн нь ямар хэлбэрээр ашиглагдах, хэрхэн шилжүүлж дамжуулагдах вэ | Нэргүй эсвэл бэлэн мөнгөөр хийх үйлчилгээ, цахим шилжүүлэг, үнэт зүйл |
Төлбөр тооцоо | Төлбөрийг ямар хэлбэр, сувгаар хийх вэ | Бэлэн мөнгө, гуравдагч этгээдийн төлбөр, онлайн, биечлэн, цахим, крипто бирж |
Газар зүй | Харилцагч, хүлээн авагч, гүйлгээ хаана аль улсын хамааралтай вэ | ФАТФ-ийн анхаарал хандуулсан улс орнууд, хориг арга хэмжээтэй бүс нутаг |
Гүйлгээ | Гүйлгээний хэмжээ, давтамж нь харилцагчийн үйл ажиллагаатай нийцэж байна уу | Нөхцөл байдалд үл нийцэх том дүн, хэсэгчилсэн гэнэтийн гүйлгээ, гүйлгээний дүнгийн огцом өөрчлөлт |
Хэрхэн хэрэгжүүлэх вэ: 5 алхам
Эрсдэлийн хүчин зүйлсээ тодорхойлох. Таван хүчин зүйл бүрээр өөрийн байгууллагын нөхцөлд хамаарах жишээг жагсаана.
- Үнэлж, оноо өгөх. Хүчин зүйл бүрт “бага / дунд / өндөр” зэрэглэл өгч, хоёр гурван үндсэн шалгуураар нэгтгэнэ.
- Харилцагчдыг ангилах. Нийт эрсдэлийн зэрэглэлээр харилцагчдыг бүлэглэнэ.
- Тохирсон хяналт хэрэглэх. Бага эрсдэлд хөнгөвчилсөн шалгалт, дунд эрсдэлд стандарт шалгалт (CDD), өндөр эрсдэлд өргөтгөсөн шалгалт (EDD) болон илүү байнгын хяналт хэрэглэнэ.
- Хянаж, шинэчлэх. Эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаа
Нийтлэг тохиолдох алдаанууд
- Байгууллагын нөхцөл байдалд тохирохгүй бэлэн загварыг хуулж, хэрэгжүүлэхийг оролдох .
- Эрсдэлийн үнэлгээг нэг удаа хийгээд шинэчлэхгүй орхих.
- Бүх харилцагчийг “өндөр эрсдэлтэй” гэж ангилах. (Энэ нь хяналтыг үр дүнгүй болгоно)
- Үнэлгээний дүнг бодлого, журам, дотоод хяналттай холбохгүй байх.
- Шийдвэрийн үндэслэлийг баримтжуулахгүй байх.
Шинээр нэвтрүүлэх болон сайжруулалт хийж буй бол хаанаас эхлэх вэ
- Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ, суваг, харилцагчийн төрлүүд тэдгээрийн жагсаалт бэлэн үү?
- Таван хүчин зүйл бүрт хамаарах эрсдэлийг тодорхойлсон уу?
- Эрсдэлийн зэрэглэл тус бүрд ямар шалгалт хийхийг журамд тусгасан уу?
- Үнэлгээг батлах, шинэчлэх эзэмшигч, давтамж тодорхой юу?
Дээрх асуултыг эрсдэлд суурилсан аргачлалаа сайжруулахын өмнө дахин нэг асуугаад үзээрэй. Одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, ойлгох нь сайжруулалтын хамгийн эхний алхам.